админ

Өнөөдөр буюу 2019 оны 10-р сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын "Намрын зөвлөлдөх уулзалт" Даланзадгад хотноо болж байна. Энэхүү уулзалыг тус аймгийн БОАЖГ болон Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа болно.
 
Уулзалтын ерөнхий агуулга.
- Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн талаарх мэдээлэл
- Өмнөговь аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын явцын тайлан
- Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны аялал жуулчлалын талаарх мэдээлэл
- Өмнөговь аймгийн Хөтөч тайлбарлагчийн холбоо мэдээлэл танилцууллага
- Хонгорын гол, Хэрмэн цавын менежментийн төлөвлөгөөний танилцуулга
- Аймгийн аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөөний үндсэн схемийн танилцуулга санал авах
- Жуулчны баазууд хооронд байгуулах Хамтын ажиллагааны меморандиумыг хэлэлцэн батлах гарын үсэг зурах...
- Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулах санал, асуулга
- Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны 2020 оны ажлын төлөвлөгөөнд санал оруулж, батлах гэх мэт
Close Search Window