админ

Tourism CouncilАялал жуулчлалын компаниудад “Ногоон зээл” олгож эхэлсэн юм байна. Ямаршалгуур тавьж зээл өгч байгаа юм бол. Тэр мөнгөөр аялал жуучлалынкомпаниуд юу хийх ёстой вэ?

Бас л орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн зээл олгож байгаа. Манай улсжилдээ сая жуулчин хүлээж авах зорилт тавьдаг. Гэтэл сая жуулчин хүлээжавахад аж ахуйн нэгжүүд бэлэн үү гэдэг эргэлзээтэй. 2017 онд БОАЖ-ын сайдын тушаал гарсан. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нүхэн жорлон ашиглахыг хориглосон тушаал.  Энэ тушаалын дагуу шаардлага тавихаар аж ахуйн нэгжүүд бага оврын цэвэрлэх байгууламж байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт гаргасан юм. Аялалжуулчлал улирлын чанартай. Зуны урин дулаан цагт л жуулчид хүлээж авдаг шүүдээ. Тиймээс цэвэрлэх байгууламж барихад санхүүгийн боломж хүрэлцэхгүйбайна. Нийлээд, хамтраад хийх боломж тэр болгон гарахгүй байна гэсэн хүсэлт гаргаад, дэмжих санал гаргасан. Тиймээс “Ногоон зээл”-ийг аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон. Мөнэрүүл ахуйн шаардлага хангасан үйл ажиллагаа явуулахыг шаардаж байгаа, бид.Стандартын дагуу үйлчилгээ үзүүлээч. Ундны усны чанарт ч анхаар гэдгийг шаарддаг. Жуулчид янз бүрээр өвдөх, эргээд манай аялал жуучлалын салбартсөрөг нөлөө үзүүлэх тохиолдол гарсаар байгаа. Ийм асуудлууд байгаа учраас бид анхаарч, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гээд байна.

Нэгдүгээрт хөрснийбохирдолдоо анхаар, хоёрдугаарт ундны усны эрүүл ахуйг ханга гэж өгч байгаазээл. Мөн гал тогоондоо автомат аяга, таваг угаагч авах боломжоор хангаж, басшаардаж байгаа. Манайхан чинь гадаадын жуулчид ирэхэд аяга, тавгааалчуураар арчаад өгөх нь холгүй байдаг. Бүрэн гүйцэд угааж, ариутгадаггүй.Монголд ирээд хелико бактертай болсон, гэдэсний савханцартай болсон гэсэняриаг гадны жуулчид их гаргадаг. Яг баталгаатай статистик гараагүй ч гэсэн иймасуудал байгаа нь үнэн.  Хоол идээд гүйлгэдэг, ундны ус нь таарсангүй гэдэг. Энэнь эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэхгүй байна гэсэн үг. Тиймээсгал тогооны хэрэгслийг автомат болго гэж шаардаж байгаа юм.

Зээлийн хэмжээ нь хэдэн төгрөг байх вэ. Мэдээж зээлийг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх бүх компанид өгөхгүй байлгүй?

Өдөрт 100 болон түүнээс дээш хүн хүлээж авч, хонуулах боломжтой жуулчны баазуудад зээл олгоно. 200 сая хүртэлх төгрөгийн зээл өгч байна.  Зээлийн шаардлага нь иргэдийнхтэй адилхан. Ямар нэг барьцаа шаардахгүй, орлогоо нотлоод л болно. Хүү нь адилхан. Тухайн аж ахуйн нэгж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ баталсан бичиг баримтаа бүрдүүлээд, зээлээ авна. Манай жуулчны баазууд нүхэн жорлонгоос татгалзаж байгаа. Гэхдээ нүх ухаад, том ёмкос булчихдаг. Очоод шалгахаар өдөртөө найман тонн ус хэрэглэдэг, боловсон жорлонтой гэдэг. Хэдэн удаа соруулж байгааг нь асуугаад, хааш нь нийлүүлдэг вэ гэхээр хариулж чаддаггүй. Бохир нь хөрсөнд нэвчээд, бохирдуулаад байж байдаг. Тиймээс бид зээл аваад, цэвэрлэх байгууламж барих аж ахуйн нэгжид ч хяналт тавина. Үнэхээр бохироо сайтар цэвэрлэж чадахаар тоног төхөөрөмж авч байна уу гэдгийг хянана. Тийм тоног төхөөрөмж авахад нь зөвлөж, тусална. 200 сая төгрөгөөр бага оврын цэвэрлэх байгууламжийг авах бүрэн боломжтой.  Түүнээс гадна, аж ахуйн нэгжүүд жаахан буруу ойлголттой байна. Жишээлбэл, бид талх баригч, индүү гэх мэт цахилгаан хэрэгсэл авахад зориулж зээл олгохгүй. Зөвхөн байгаль орчны чиглэлд зориулсан зээл олгоно.

Close Search Window