админ

Tourism Council

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоодын Зөвлөлийн гишүүн Монголын Кулинарын Холбоо Бүх Японы Тогооч нарын Холбоотой хамтран ажиллах санамж бичигт  Монголын Кулинарын Холбооны  ерөнхийлөгч хатагтай Н.Хандсүрэн, Бүх Японы Тогооч нарын Холбооны ерөнхийлөгч ноён Toshi Utsunomiya нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол – Япон тогооч нар харилцан туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах өргөн боломж нээгдэж байна. Энэ үеэр Бүх Японы Тогооч нарын Холбооны ерөнхийлөгч ноён Toshi Utsunomiya нь  Монголын Кулинарын Холбооны хүндэт гишүүн болж,  Монголын Кулинарын Холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Хоржав, ерөнхийлөгч Н.Хандсүрэн нар  Бүх Японы Тогооч нарын Холбооны Алтан одонгоор шагнагдлаа. Мөн Монголд анх удаа Монет ресторан, түүний ерөнхий тогооч Батмөнх 4 одны зэрэглэл, батламжаа гардан авлаа. Энэ нь Монголд олон олон 4-5 одтой ресторанууд төрөн гарахын эхлэл боллоо. Эдгээр шагнал, 4 од авсан эрхэмүүдэдээ ажлын өндөр амжилт хүсье. 

Tourism CouncilTourism CouncilTourism CouncilTourism CouncilTourism CouncilTourism Council

Close Search Window