Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоодын Зөвлөл /МАЖМХЗ/ ТББ нь 2013 оны 05-р сарын 24-ний өдөр байгуулагдан үйл ажиллагааа явуулж байна. Тус зөвлөл нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн зөвлөмжийг төрийн бодлогод тусгуулах, салбарын ажлын уялдаа холбоог сайжруулах, гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага юм.

МАЖМХЗ нь Монгол улсад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодын чадавхийг дээшлүүлэх

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нөлөөлөх шинэчлэл, өөрчлөлт, Төрийн бодлого шийдвэр, хуулийн ажлын хэсэгт орж санал оруулах, мөн мэргэжлийн холбоодын санал, шүүмжлэл, зөвлөмжийг өгдөг авдаг механизмыг бүрдүүлж ажиллах, төлөвшүүлэх.

Мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, холбоодын санал санаачлагыг холбогдох байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах.

Салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжин бодлогын болоод арга зүйн туслалцаа үзүүлэх, бодлого стратегид нэвтрүүлэн бодит ажил хэрэг болгох.

Мэргэжлийн холбоодын хууль ёсны бөгөөд нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалж, Монголын аялал жуулчлалын салбараас улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах үр ашгийг тогтвортойгоор нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллахад оршино.

Close Search Window